Хүний насыг уртасгах, сансарт уураг тархийг хамгаалах, хиймэл оюун ухаан бүтээх зэрэг шинжлэх ухааны гайхамшигт нээлт бүтээлүүд нь ХХI зууны шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл болон хөгжиж байгаа тархи судлалын шинжлэх ухааны хөгжлийн үр дүн юм. Энэхүү шинжлэх ухааны салбар нь мэдрэл сэтгэхүйн тогтолцоо, түүний бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг молекулын түвшнээс эмнэлзүй, нийгмийн түвшинд хүртэл судалдаг олон салбарын нэгдмэл шинжлэх ухаан юм.