Сургалтын зорилго:
- Тархи судлалын үндсэн арга техникийн онол, дадлага, туршлага олгох
- Аман болон ханын илтгэл танилцуулах чадвар олгох
Зохион байгуулагч: АШУҮИС, Олон Улсын тархи судлалын байгууллага (IBRO)
Хугацаа: 2020 оны 8-р сарын 10-ны өдрөөс (Даваа) эхлэн 8-р сарын 15-ыг хүртэл (Бямба)
Хамрах хүрээ: Судлаач, эмч, багш, сэтгэлзүйч, докторант, магистрант
Товч танилцуулга: Олон Улсын тархи судлалын байгууллагын Ази-Номхон далайн бүсийн хороо болон АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэн хамтран тархи судлалын албан ёсны сургалтыг Монголд 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус сургалтад тархи судлалыг сонирхдог шилдэг 20 оролцогчийг сонгон шалгаруулж хамруулна (сурагч болон оюутан хамрагдах боломжгүй). Сургалтад мэдрэлийн эсийн бүтэц, үйл ажиллагаа болон төрх үйлийн тархи судлалын талаарх суурь ойлголт, судлах арга аргачлал, түүний эмнэлзүйн ач холбогдлын тухай мэдлэг, дадлага, туршлага олгох зорилгоор лекц, семинар, туршилт, хэлэлцүүлэг зэрэг олон талт сургалтын хэлбэрүүд багтсан. Бүх оролцогч өөрийн хийж байгаа судалгаагаа аман болон ханын илтгэл хэлбэрээр хэлэлцүүлэх, эксперт судлаачдаас зөвөлгөө авах боломжтой. Түүнчлэн тархи судлалын чиглэлээр суралцах, ажиллахад нь дэмжлэг болох зорилгоор дотоод, гадаадын лабораториудын дэлгэрэнгүй мэдээлэл, судлаач нартай нь биечлэн уулзах боломжоор хангана. Сургалтын 5 дахь өдрөөс эхлэн “Салбар дундын тархи судлалын шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцоно.
Жич: COVID-19 өвчний улмаас Олон улсад мөрдөгдөж буй хол хорионы дэглэмээс шалтгаалан тус сургалт хойшлогдох буюу үйл ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт орох боломжтойг анхааруулж байна.
Хүндэтгэсэн,
Тархи судлалын хүрээлэн
