
Тархи судлал бол сэтгэл судлал, мэдрэл судлал, сэтгэцийн эмгэг судлал, мэдрэлийн мэс засал, мэдрэлийн дүрс оношлогоо гэсэн салбар шинжлэх ухааны суурь шинжлэх ухаан юм. Энэ шинжлэх ухаан манайд шинэ судлагдаж байгаа салбар. Тархи судлалын чиглэлийн эмч мэргэжилтнүүдийн дунд хурал зохион байгуулах, энэ чиглэлээр дэлхийд нээлт хийсэн эрдэмтэн судлаачдыг Монголдоо авчрах зэргээр багагүй ажлыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан. 2018 онд Нобелийн шагналт, Норвегийн нэрт эрдэмтэн Эдвард Мозерийг урьж авчирч Төрийн ордонд “Тархи судлал-XIX зууны тэргүүлэх шинжлэх ухаан” гэсэн сэдвээр чуулган зохион байгуулсан. 2019 оны 4 сарын 24-нд Монголд анх удаа Тархи судлалын хүрээлэнг үүсгэн байгуулаад ажиллаж байна.
Хүндэтгэсэн:
Тархи судлалын хүрээлэнгийн захирал, АУ-ны доктор Л.Баттүвшин